Дэлгүүрийн худалдагчийг хутгаар айлган сүрдүүлж, архи дээрэмджээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэр бүхий хүнсний дэлгүүрт согтуу хүн орж ирээд хутга гаргаж, айлган сүрдүүлээд бараа дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 38 настай эрэгтэй “М” гэгч нь согтуурсан үедээ дэлгүүрт ажиллаж байсан 20 настай эмэгтэй “А”-г хутгаар айлган, сүрдүүлж архи согтууруулах ундааны зүйл дээрэмдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иргэд та бүхэн өөрийн өмчийн эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явах, мөн албан байгууллага, аж ахуйн нэгждээ хяналтын камер, дохиоллын систем байршуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.
http://www.shuud.mn/a/543968
URL: