Ч.Хүрэлбаатарын атганд багтсан Монголын төр хөөрхий…
2022 oны есдүгээр сарын 29-ний өглөө Төрийн ордны хоёр давхарын баруун жигүүрт Эдийн засгийн хөгжлийн сайд болоод удаагүй байгаа Ч.Хүрэлбаатарын утас дуугарав. Саяхан хамт томилогдсон Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар байлаа. Ч.Хүрэлбаатар хамт суугаа хүндээ сонсогдохоор “Ийм юмнуудтай яриад байх юм байхгүй. Сумьяа новш намайг үүнтэй ойлголцоно гэж бодсон юм байх даа” гэж амандаа үглээд утсаа авлаа.
Ж.Сүхбаатар: Сайд хаана байна, хоёулаа тааръя…
Ч,Хүрэлбаатар: Таараад л байгаа биз дээ.
Ж.Сүхбаатар: Хоёулаа сууж ярьж хөөрөх асуудал байна. Төсөв, хот… ярилцах ойлголцох, хамтрах сэдвүүд олон байна, сайд аа…
Ч,Хүрэлбаатар: Гараан дээр ганц зүйлийг тодорхой хэлчихье, Сүхээ. Наад хот дээр чинь ярилцах сэдэв байхгүй. LRT гэж эцэстээ юу юм бэ, заваарсан новшнууд…
Ж.Сухбаатар: Та чинь одоо юу болж байна аа, би улсын ажил ярих гэж байна шүү дээ…
Ч.Хүрэлбаатар: Сумъяабазарын улсын ажил гэж юу байсан юм, миний мууг үзэх дуракууд…
Ж.Сүхбаатар: Би таныг үнэхээр ойлгосонгүй, би Хот хариуцсан сайдын хувьд л тантай уулзах ярилцах юм байна л гэж ярьж байна, юун Сумьяабазар новш болоод явчихав…
Ч.Хүрэлбаатар: 3а Сүхбаатар сайдаа гарааны эхэн дээр гэж дахиад сануулчихья, би энэ яам, төслүүд хариуцаж байгаа цагт наад хотод чинь ямар ч ажил явуулахгүй, дэмжихгүй, тэгж байна гээд наад бөхдөө хэлчихээрэй… муу мангар, юу ч мэдэхгүй… хэмээн хачин үг хэллэг урсгасан яриа нь цаашилсаар утсаа салгав. Гайхаж хоцорсон Ж. Сүхбаатар ”Энэ чинь одоо юу вэ, хоёр хүн хэрүүл хийж байгаа юм шиг, юу ярьчихав аа энэ Хүрэлбаатар дарга чинь…” хэмээн дэргэдээ байсан xүн рүүгээ ангайв. Ийм хүнд цаг үед ингэж төрийн ажилд хандаж болохгүй биз дээ хэмээн амандаа үглэв…
Ийм л гудамжны мэт яриа өнөөдрийн төрийн сайд нарын дунд өрнөдөг болж. Энэ ярианаас юу ойлгогдов гэхээр Э3Х-ийн сайдаар Ч.Хүрэлбаатар ажиллаж байгаа цаг Улаанбаатарт ямар ч том ажил, том төсөл дэмжигдэхгүй, хийгдэхгүй юм байна.
Энэ их түгжрэл, утаа униар, бөөгнөрөл, эмнэлгийн хүрэлцээ, нийтийн тээвэр… ерөөс хотод амьдарч байгаа иргэн бүрт хоолойд тулсан асуудал бүгдийг Ч.Хүрэлбаатар харин ч эсрэгээр нь улам дордуулах юм байна. Яагаад гэвэл ясны дургүй xүн нь хотын дарга хийж байгаа учраас.
Ард түмэн, улс орны хувь заяа бол тэр хойгуур тавигддаг асуудал гэдгийг энэ ярианаас та ойлгосон байх. Хамгийн аюултай нь ингэж чадах хүн нь, ингэж чаддаг xүн нь Ч.Хүрэлбаатар мөн билээ. Өнгөрснөөс харъя, Тэрбээр УИХ-ын дарга асан 3и.Энхболдтой маш таагүй харилцаатай. Yүнийх нь үр дүнд дотоодын хоёр нүүрс угаах үйлдвэр дампууран алга болсныг одоо олон хүн санах биз. Нүүрс угаах, боловсруулах үйлдвэр болох ”Страто” компанийг 3.Энхболд дэмжиж байсан юм билээ. Гэтэл мань хоёрын муудалцаан дунд Hүүpc угаах ”Страто” компани дампуурсан төдийгүй, зэрэгцээд бор зүрхээрээ зүтгэж явсан хоёр дахь компани дайрлаганд нь өртөөд дууссан байдаг юм. Энэ бүгдийн үр дүн, өс хонзонгийн тайлал болон өнөөдөр Монгол Улс боловсруулах үйлдвэргүй сууж байна. Эдгээр хоёр компанийг дампууруулахын тyлд давхар АМНАТ тавьснаар үйлдвэрүүд сүйрсэн, уурхайнуудаас АМНАТ авчихаад угаах үйлдвэрүүдэд дахиад АМНАТ тавьсан xүн нь Ч.Хүрэлбаатар.
Өстөн 3и.Энхболдыг чадаж байвал Монголын үйлдвэрүүд дампуурсан ч хамаагүй гэж үздэгээ ийнхүү ил гаргасан хүн. Женког төмөр замын цариг дээр нийтээр үхтэл муулдаг. Учир мэдэх хүмүүс бол хэн хэнд нь асуудал бий. Гэхдээ Ч,Хүрэлбаатар ч төмөр замыг гацаахад үүрэг гүйцэтгэсэн хүн гэж хэлдэг. Увсаас хамт нэр дэвшдэг Б,Чойжилсүрэнтэй муудалцаад үp дүнд нь сүүлийн үед байнга нүүрсний салбарын эсрэг юм ярьж хийж явах болж. Түүнийг Хотгор шанагын уурхайг Солонгосчуудад зарж, Сөүлийн баячуулын дүүрэгт том хаусууд авсан баримтыг Монголын хууль хүчний байгyуллгyуд, АТГ-аас ямар ч арга хэмжээ авч хүч хүрэхгүй бууж өгсөн юм.
Ингээд л тэрээр даам гарсан даа. Хуулийн цоорохойгоор ажиллах технологи нь улам сайжирсан. Өнөөдөр тэрбээр Э3Х-ийн сайд болоод Монголчуудын ганц мөнгө олж байгаа нүүрсний салбар луу дайрч, тэнд л болж бүтэхгүй бүхэн байгаа мэт ярьж явах болсон. Yүний цаана өнөө л хувийн өс хонзон нуугдаж байгаа нь харин ил байна. Түүний мөнхийн өрсөлдөгч, өстөн болсон Б.Чойжилсүрэн нүүрс тээвэрт хамгийн том компанитай. Бас хятадууд руу экспорт хийдэг нүүрсний уурхайтай.
Бас нэг дайсан нь Голомтын Д.Баясгалан гэж нөхөр. Тэр нөхөр Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бариулаад дуусч байгаа. Мөнгөө гаргаж бариад оронд нь Эрдэнэс Таван толгойгоос нүүрс авдаг юм гэсэн.
Мөнгөгүй улсад бол боломжийн л шийдэл. У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Ч,Хүрэлбаатар Сангийн сайд байхад энэ шийдвэр гарсан. Гэтэл өмнө нь өөрийнхөө гаргасан энэ шийдвэрийн эсрэг ажиллаж, Эрдэнэс Таван толгойн оффтейк гэрээнүүдийн нүүрсний ачилтыг зогсоох шийдвэрийг Ч.Хүрэлбаатар санал оруулан, 3асгийн газраар гаргууллаа. Голомтын Баясгаланг чадах гэсэн энэ санаархалд нь Эрдэнэс Таван толгой өртөж, оффтейк гэрээгээр бариулж байсан нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил нь эрсдэлд орсон дуулдана, Б.Чойжилсүрэн, Д.Баясгалан хоёрыг хорлох гээд арайхийн буцаад сэргэж байсан нүүрсний ачилт тээвэрлэлт экспортыг, ард түмний хувьцаа эзэмшдэг компанийн боловсруулах үйлдвэртэй болох төслийг зогсоож авлаа гэж салбарынхан ярьж байна. Ийм хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж, Монгол Улсыг 22 жил хорлож ирсэн хүнийг тав дахь удаа сайдаар томилж байгаа нь ямар учиртай юм бэ, Монгол Улсын Ерөнхийлөгчөө. Эрх баригч МАН-д Ч.Хүрэлбаатараас өөр эдийн засгийн дипломтой хүн байхгүй юм уу. Ийм өчүүхэн амьтнаас өөр хүнгүй болчихсон МАН-ыг ард түмэн юундаа дэмжиж, сонгyульд ялуулж, хувь заяагаа даатгаад байгаа юм бэ.
Монголын улс төрд сүүлийн 22 жил өндөр дээд албан тушаал хашиж байгаа Ч.Хүрэлбаатар энэ улсад юу хийж бүтээв. Бүтэн 25 жил удирдсан улс орныхоо байж байгаа царайг өнөөдөр хар, сайн хар. Тэртээх Н.Энхбаярын он жилүүдэд л Эдийн засгийн зөвлөх, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж, улс орны эдийн засгийн гал тогоог сахиж байсан.
Дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Түлш эрчим хүчний сайд, 3ГХЭГ-ын дарга, Сангийн сайдаар хоёр удаа, одоо Эдийн засгийн хөгжлийн сайд гээд тав дахь удаагаа Монгол төрийн сайдаар томилогдон ажиллаж байна. Өнөөдөр Ч.Хүрэлбаатарын хандлагыг харахад Сангийн сайд Б.Жавхлантай ажил үүрэг, албан тушаалыг нь булаалдан харгалдаж байна. Ер нь бол Сангийн сайдын ажлыг шууд булаан авч хийж байна. Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд харж, гайхан шогширч байна. Өөрсдийн чинь хохь. Ийм амьтанд дарлуулаад сууж байдаг чинь…
Дээр нь тэрбээр Уул уурхайн сайдын ажилд хутгалдан орж, Монголбанкны ерөнхийлөгчийн албыг давхар нөлөөндөө авлаа. МБ-ны ерөнхийлөгчийн урдуур орж ажлыг нь заадаг, ярьдаг, дарамталдаг болоод удлаа. Ийм арчаагүй байж болохгүй, эрх баригчид аа. Та нар бүгдээрээ Ч.Хүрэлбаатар гэж ганц хүнд нээнтэгтэй болчихсон баймааргүй юм аа. Түүний өмнө cүү долоосон гөлөг шиг царайлцгаах юм. Энэ чинь шившиг байна. Одоо бас нэг зүйл түүнээс шууд үнэртэх боллоо. Тэрбээр эдгээр гyрван яам, төв банкны удирдлага дээрээ нэмж Монгол улсын Шадар сайдын албыг авах гэнэ. Ийм даам, намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэсэн амьтан Монголын төрд байж болох уу, Хамгийн аймшигтай нь МАН-ын бүх гишүүдийг элэг барьж, бүх том яамдыг гартаа хийж, өөрт нь гай болно гэж үзсэн бүгдийг гишгэчин дарж авах ээлжит аяндаа тэрбээр шуурхайлан орлоо. Тэгж өс хонзонгоо авахгүй бол нойр нь хүрдэггүй хүн бололтой. Эцэст нь нэг л түүхэн эмгэнэл байгаа нь Э3Х-ийн сайд Ч.Хүрэлбаатарын хувийн өс хонзонгийн талбар болсон Монгол Улс хорлогдон сүйрэх вий дээ. Тийм заяа нь хаясан цаг ирж, улс орон уруудаж доройтохын цагт харин мань эр бол наад зах нь Сөүлийн баячуулын дүүрэг ч биш Хавайн, Хайнань, Сентоза… гээд дэлхийн тансаг арлууд, дулаан эргүүд дээр Монгол дарга нарын хулгайлж нуусан хичнээн их хөрөнгө, мөнгө байгааг Монгол xүн бүү хэл чөтгөр ч мэдэхгүй болчихсон цаг шүү дээ…
Б.Доржсүрэн
https://www.sonin.mn/news/enews/133337
URL: