​Орос, Беларусь хамтарсан цэргийн хүчээ Украины өмнөд хилийн орчим байршуулж эхэллээ

image_660ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр гарцаарчилсан уулзалт зохион байгуулж, Украины өмнөд хэсэгт хамтарсан цэргийн хүч байршуулахаар тохиролцсон байна.

Беларусийн төрийн мэдлийн “BelTA” агентлагийн мэдээлснээр Холбооны улс (ОХУ-Беларусь)-ын баруун хил дээр нөхцөл байдал хүндэрч байгаагаас шалтгаалан Москва болон Минск Беларусийн нутаг дэвсгэрт хамтарсан цэргийн хүч байршуулж байгаа аж. Мөн Александр Лукашенкогийн мэдээлснээр нөхцөл байдал өнөөгийн түвшнээс хүндэрсэн тохиолдолд хоёр улс хамтарсан цэргийн хүчийг дайчлах аж.

Украины “Kiev Post” сонины мэдээлснээр ОХУ-ын цэргийн хүч болон техник хэрэгслүүд төмөр замаар Беларусийн нутаг дэвсгэрт орж ирсэн байна. Мөн энэ сарын эхээр ОХУ болон Беларусийн хэлээр оросын олон тооны цэргийн техник орж ирсэн талаар мэдээлэл цацагдаж байв.

Тэгвэл Беларусийн Батлан хамгаалахын сайд Виктор Хренин хэрэв Киев өдөөн хатгалаг гаргахгүй бол Минск Украин руу түрүүлж довтлохгүй гэж мэдэгдсэн байна.

Тэрээр даваа гаригт “Беларусийн зэвсэгт хүч зөвхөн өөрийн нутаг дэвсгэрийг хамгаална. Гэхдээ өдөөн хатгалгад хурдтай, шийдэмгий хариу үзүүлэхэд бэлэн” гэж мэдэгдсэн байна. Мөн Виктор Хренин “Украины талаас Беларусь Киев рүү түрэмгийлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээллийг тасралтгүй цацаж байна. Беларусийн байр суурь өөрчлөгдөөгүй. Бид Украин, Польш, Литви зэрэг хөрш орнуудтайгаа дайтахгүй. Тиймээс өдөөн хатгах хэрэггүй. Тиймээс тэд өөрсдөө хүсэж, буруу алхам хийхгүй л бол дайн гарахгүй” гэжээ.

Эх сурвалж: BelTA, TASS, Pravda


URL: