Зэсийн баяжмалын дундаж үнэ 4.3%-иар буурчээ
Энэ оны эхнээс хойш долдугаар сарын байдлаар манай улс 1,794.8 сая ам.долларын 856.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон байна.
Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 156.6 сая ам.доллар буюу 9.6 хувиар, биет хэмжээгээр 108.7 мянган тонн буюу 14.5 хувиар тус тус өсжээ.
1 тонн зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 2,096.4 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 95.2 ам.доллар буюу 4.3 хувиар буурчээ. Зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолсон байна.
URL: