Х.Баттулга Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтийн ёслолд оролцсонгүй
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нээж, өнөөдөр анхны тээвэрлэлтийг эхлүүллээ.Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор 2000 орчим тогтмол ажлын байр бий болж, малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, хөрс, агаарын бохирдол 74 хувиар буурах аж.
Бүтээн байгуулалтад Д.Баясгалан захиралтай “Бодь интернэйшнл” тэргүүтэй дотоодын 600 орчим аж ахуйн нэгж, 5000 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон билээ.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам Тээврийн Хөгжлийн Сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын Үйлдвэржилтын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ЕТГ-ын дарга Я.Содбаатар нар оролцов.
Хачирхалтай нь уг төслийг эхлүүлсэн, гол ажлыг нь нугалсан гэгддэг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга уг ёслолд оролцсонгүй.
С.Сарнай
https://www.sonin.mn/news/peconomy/132621
URL: