“Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-ийн гишүүд саналыг хүлээн авахыг хувьцаа эзэмшигчдэд зөвлөж байна
“Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-ийн нэгж хувьцааг 43 канад доллароор авах хэлцэлд эцсийн тохиролцоонд хүрлээ.
“Turquoise Hill Resources” компанийн ТУЗ-ийн гишүүд “Rio Tinto”-ийн саналыг хүлээн авахыг хувьцаа эзэмшигчдэд зөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт талууд зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн юм. Энэ долоо хоногт эцсийн тохиролцоонд хүрснээр нэг шат ахилаа гэж хэлж болохоор байна.
Хэдий тийм боловч хэлцэл эцэслэгдэх эсэх нь хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаас шалтгаална. Хувьцаа эзэмшигчдийн хурал IV улиралд болно. Тэр хүртэлх хугацаанд “Rio Tinto” 1.1 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна.
Хэрэв хувьцаа эзэмшигчид хэлцлийн эсрэг санал өгвөл уг санхүүжилтийг буцааж төлөх шаардлагатай.
“Turquoise Hill Resources”-ийн 2.2 хувийг эзэмшдэг “SailingStone Capital Partners” компани хэлцлийг эсэргүүцэж байгаагаа өмнө нь мэдээлсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал ярилцлага өгөхдөө “Turquoise Hill Resources”-ийн нэгж хувьцаа 43 канад доллароос илүү үнэ хүрнэ гэж мэдэгдэж байв. Өмнө нь 2019 онд “Rio Tinto” 56 канад доллароор үнэлж байсныг мөн дурджээ.
Bloombergtv.mn
URL: