У.Хүрэлсүхийн санал луйвардсан байж болзошгүй ноцтой баримт илэрлээ

МАН-ын генсек У.Хүрэлсүх анх 2000 онд УИХ-д гэнэт орж ирж, “памперстай гишүүн” болж байв. Харин дараа нь буюу 2004 онд дахин сонгогдож, улмаар сайдын суудал, намын удирдлагын суудал руу зүтгэсэн. Тухайн үед 2004 онд түүнийг Хэнтий аймгийн 51 дүгээр тойрогт өрсөлдөгч АН-ын  С.Жаргалын саналыг луйвардлаа гэсэн хэл ам гарч байв.

Гэсэн ч эрх барьж байсан намынхаа хүчээр хэл амыг даран чимээгүй болгосон юм.

Эргэн сөхвөл, У.Хүрэлсүх 50,87 хувь буюу С.Жаргалаас 162 хүний санал илүү авч УИХ-д сонгогдлоо хэмээн СЕХ мэдээлж байлаа.

Гэсэн ч С.Жаргал нар 51 дүгээр тойрогт багтдаг Норовлин сумын нэгэн багийн 100 гаруй хүний санал “но”-той боллоо гэж мэдэгдэж байсан юм. Тэд саналыг дахин тоолуулах хүсэлтийг тойргийн хороо, салбар хороо, СЕХ гээд шат шатанд тавьсан боловч аргацаасаар У.Хүрэлсүхийн ялалтыг зарлаж байв. Цагдаагийн байгууллагад хандсан ч энэ хэрэгт оролцохгүй гэж мэдэгдсэн аж.

Эцэстээ саналын хуудсууд хаана байгаа нь мэдэгдэхээ больж, арга мухардан, энэ асуудал бараг мартагдсан.

Харин 2008 онд гэнэт Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЗДТГ-ын подваль дахь МАН-ын архиваас Хэнтий аймгийн сонгуулийн саналын хуудас тэр чигээрээ олджээ.

Аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар ахлуулж, ЗДТГ-ын Хуульзүйн хэлтсийн дарга, ТЗУХ-ийн дарга, Тагнуулын хэлтсийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, хуулийн дагуу аймгийн архивт хүлээлгэж өгөхөөр болж. Гэтэл У.Хүрэлсүх, С.Жаргал нарын өрсөлдсөн 51 дүгээр тойргийн тоо нь бичигдээгүй гурван хайрцаг саналын хуудас гарч ирж, ажлын хэсгийнхнийг мэл гайхуулж, цэл хөхрүүлсэн байна.

Ажлын хэсгийнхэн зөвлөлдсөний эцэст тухайн үеийн Хэнтий аймгийн сонгуулийн салбар хорооны дарга байсан Г.Гантогоог дуудаж ирүүлэн, бичгээр тайлбар авчээ.

Г.Гантогоо мөн л хачирхалтай

тайлбар өгсөн аж. Тайлбартаа “..Сэжигтэй санагдахаар нь аймгийн архивт өгөөгүй…Энэ тухай хэл ам гараагүй болохоор нь мартчихаж…” гэх мэтийн хачин тайлбар гаргасан байна.

Хуулиараа бол аймгийн архивт хадгалагдах ёстой Монгол Улсын сонгуулийн саналын хуудас яаж яваад МАН-ын архивт бүтэн дөрвөн жил “хадгалдагдсан” нь тун сонин.

Тэгээд бас, гарч ирэхдээ будлиантай гэгдэж байсан эрхэм генсекийн тойргийн саналын хуудасны тоо нь байхгүй. Хачирхалтай биш гэж үү.

duulian


URL:

Сэтгэгдэл бичих