ЖАГСААЛТ: Үйл ажиллагааг нь хүчингүй болгож байгаа 13 их, дээд сургууль

290ec693b9c10ecdf9a23a87c98322faБоловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэв.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ”Их, дээд сургуулийн шаардлага хангаагүй 13 сургуулийн үйл ажиллагааг зогсоож байна. Эдгээр сургууль нь 163 багш, 1,567 оюутантай. Өөрөөр хэлбэл, сургууль тус бүр 40 хүрэхгүй оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс энэ 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа юм. Ингэхдээ нэг ч оюутны эрх ашгийг хөндөхгүй. Харин ч 1,500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг бид олгож байна” гэдгийг хэлсэн.

Үйл ажиллагааг нь хүчингүй болгож байгаа их, дээд сургуулийн нэрс:

  1. Газарчин дээд сургууль
  2. Зүүн хүрээ коллеж
  3. Маргад дээд сургууль
  4. Монголын менежмент, технологийн дээд сургууль
  5. Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
  6. Номэра дээд сургууль
  7. Рафлес олон улсын институтын УБ дахь салбар сургууль
  8. Түшээ дээд сургууль
  9. Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
  10. Чингис хаан дээд сургууль
  11. Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууль
  12. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
  13. Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль


URL: