БАРИМТ: Х.Баттулгын үед “Монгол Улсын төвийг сахих” тогтоол цуцлагдаж, ОХУ-тай стратегийн хугацаагүй гэрээ байгуулжээ

puutiiibatt“Байнга төвийг сахих” бодлого гэдэг дайны үед ч, энх цагт ч хэвээрээ байдаг бодлого юм. Төвийг сахисан улс орон нь гадны халдлагад өртсөн тохиолдолд өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй. Харин бусад улс орны эсрэг дайн өдөөхгүй, тэдний өдөөсөн дайнд оролцохгүй байх үүргийг сайн дураараа хүлээдэг. Байнга төвийг сахих статустай орон өөрийн гэсэн арми, зэвсэгт хүчинтэй байх дархан эрхтэй гэдэг.

Иймд “Монгол Улс байнга төвийн сахих” тухай Засгийн газрын 375 дугаар тогтоол 2015 онд гарч байв. Гэтэл тус тогтоолыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр Х.Баттулга ажиллаж байх үед буюу 2020 онд “хүчингүй” болгосон байна. Тус хүчингүй болгосон тогтоолд “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 375 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай” гэжээ.

2015 онд батлагдсан
2015 онд батлагдсан “Монгол улс байнга төвийн сахина” гэсэн тогтоол

Харин Х.Баттулгын урилгаар 2019 оны есдүгээр сарын 03-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад “нэг өдөр”-ийн айлчлал хийж, энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож байв. Гэтэл тус айлчлалын үеэр Х.Баттулга, В.Путин нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хооронд”-ын “хугацаагүй гэрээ”-нд гарын үсэг зуржээ. Тодруулбал, тус гэрээний Хорьдугаар зүйлд, “Энэхүү гэрээг хугацаагүйгээр байгуулсан бөгөөд хэлэлцэн тохиролцогч Талуудын тохиролцсоноор нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэжээ.


“Монгол Улс байнга төвийг сахина” гэсэн тогтоолыг 2020 онд хүчингүй болгожээ

-Х.БАТТУЛГА, В.ПУТИН НАР “МОНГОЛ, ОРОСЫН СТРАТЕГИЙН ХУГАЦААГҮЙ ГЭРЭЭ” БАЙГУУЛЖЭЭ-

Харин Х.Баттулгын урилгаар 2019 оны есдүгээр сарын 03-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад “нэг өдөр”-ийн айлчлал хийж, энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож байв. Гэтэл тус айлчлалын үеэр Х.Баттулга, В.Путин нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хооронд”-ын “хугацаагүй гэрээ”-нд гарын үсэг зуржээ. Тодруулбал, тус гэрээний Хорьдугаар зүйлд, “Энэхүү гэрээг хугацаагүйгээр байгуулсан бөгөөд хэлэлцэн тохиролцогч Талуудын тохиролцсоноор нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэжээ.

“Найрсаг харилцаатай иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулсан” гэрээний хэсгээс
“Найрсаг харилцаатай иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулсан” гэрээний хэсгээс

-ГЭРЭЭНД “БИЕ БИЕДЭЭ МЭДЭЭЛЖ”, “БҮС НУТГИЙН БАЙГУУЛЛАГАД НӨГӨӨ ТАЛАА ЭЛСЭХ, ОРОЛЦОХОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ” ГЭЖЭЭ-

Тус гэрээнд талууд бие биедээ мэдээлэл дамжуулах заалтыг тусгажээ. Тодруулбал,гэрээний тавдугаар зүйлд, “Аль нэг Талын үзэж байгаагаар олон улсын энх тайванд заналхийлж, тухайн Талын аюулгүй байдлыг хөндөх эсхүл олон улсын хэмжээнд хүндрэл учруулах нөхцөл байдал үүсэх тохиолдолд түүнийг шийдвэрлэх боломжтой apгa замын талаар Талууд бие биедээ мэдээлж байна. Аль нэг Тал нь аюулгүй байдлынх нь эрх ашигт заналхийлэл учирч болзошгүй гэж үзвэл түүний хүсэлтээр нэн даруй зөвлөлдөнө” гэжээ.

Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед “Монгол улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсүүлэх асуудал хүчтэй яригдаж байв.

Харин Монгол-Оросын стратегийн гэрээнд “бүc нутгийн байгууллагад нөгөө талаа элсэх, эсхүл үйл ажиллагаанд нь оролцоход бие биедээ дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалтыг оруулжээ. Тодруулбал, гэрээний наймдугаар зүйлд, Талууд олон улсын болон бус нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг дэлхийн болон бус нутгийн хэмжээний асуудлыг шийдвэрлэх үүднээс НҮБ, олон улсын бусад байгууллагын хүрээнд xoëp улсын хамтын ажиллагааг xөгжүүлэх, аль нэг Тал нь гишүүн бол эдгээр олон улс,бүc нутгийн байгууллагад нөгөө Талаа элсэх, эсхүл үйл ажиллагаанд нь оролцоход бие биедээ дэмжлэг үзүүлнэ” гэжээ.

-ЦАРИГИЙН НЭГДСЭН СТАНДАРТ ӨРГӨНД ТУЛГУУРЛАСАН ТӨМӨР ЗАМЫГ БИЙ БОЛГОХ ГЭЖЭЭ-

2020 оны тавдугаар сарын 06-ны өдөр “Монгол Улсын төвийг сахих” бодлого цуцлагдаж байсан бол, мөн сарын 13 /2020.05.13/-ны өдөр Үндсэн хуулийн цэц дунд суудлын хурлаа нууцхан хийж “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цариг нарийн буюу 1435 мм байна гэсэн УИХ-ын 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Ингэснээр тус чиглэлийн төмөр зам 1520 мм “бүдүүн цариг”-тай тавигдах нөхцөл бүрдсэн, цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөлөөлсөн байж болзошгүй гэдэг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

УИХ-ын 64 дүгээр тогтоолыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүчингүй болгожээ
УИХ-ын 64 дүгээр тогтоолыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүчингүй болгожээ

Тэгвэл Х.Баттулгын ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай байгуулсан Монгол, Оросын стратегийн гэрээнд “царигийн нэгдсэн стандарт 1520 мм өргөнд тулгуурласан төмөр замыг бий болгох хамтарсан ажлыг Талууд үргэлжлүүлнэ” гэжээ.

Тодруулбал,гэрээний арван хоёрдугаар зүйлд, “… Дамжин өнгөрөх тээврийн үp ашгийг дээшлүүлэх, хил дамнасан тээврийн шинэ коридор байгуулах, түүний дотор авто зам болон УБТЗ-ын хүрээнд царигийн нэгдсэн стандарт 1520 мм өргөнд тулгуурласан төмөр замыг бий болгох хамтарсан ажлыг Талууд үргэлжлүүлнэ …” гэжээ.

Харин Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г ОХУ-ын Холбооны Хурал 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр соёрхон батласан бол, манай УИХ дээрх гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганаар хэлэлцүүлж, соёрхон батлах тухай хуулийг баталжээ. Ингээд хоёр тал батламж жуух бичиг солилцсон өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Энэ тухай ГХЯ-наас гаргасан мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж: Isee.mn


URL: