Илон Маск: 18 сарын хугацаанд эдийн засаг багахан хэмжээнд уналтад орох байх

8-26Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск “Дэлхий даяар эрчимжээд буй инфляцын оргил үе өнгөрсөн” гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Tesla”-ийн түүхий эд, сэлбэг хэрэгслийн өртөг ирэх зургаан сард буурах хандлагатай байгааг тодотгосон байна. Түүнчлэн ирээдүйд инфляцын эрч хурдацтайгаар саарна гэж таамаглаж байгаагаа онцолжээ.

“Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск
“Миний таамаглалаар инфляцын оргил үе аль хэдийн өнгөрчихсөн. Гэхдээ эдийн засагтад уналтад орох болов уу гэж харж байгаа. Эдийн засаг багахан хэмжээнд л уналтад орно. Гэхдээ энэ бол зөвхөн миний л таамаг төдий шүү дээ. 18 сар орчим хугацаанд эдийн засаг багахан уналтад орох байх. Одоогоор үүнээс илүү нарийн таамаглаж чадахгүй” гэж мэдэгдлээ.

О.Цэнгэг | @TsengegO

Bloomberg Tv

 


URL: