“Сармагчны цэцэг” өвчин эрчимтэй тархаж буй АНУ-ын зарим муж онц байдал зарлав
“Сармагчны цэцэг” өвчний халдварын тархалт эрчимжиж байгаагаас АНУ-ын Нью-Йорк, Калифорни, Иллиной муж онц байдал зарлалаа.
Даваа гарагийн байдлаар АНУ-д “Сармагчны цэцэг” өвчний 5800 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Халдварын тархалтыг тогтворжуулахаар АНУ-ын Иллиной муж “Bavarian Nordic”-ийн вакцины эхний тунг яаралтай ашиглаж эхлэхээр болсон байна. Цаашид вакцины эрэлт нийлүүлэлтийг давахаар байгааг мужийн захиргаа онцолжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр дэлхийн 78 улсад “Сармагчны цэцэг” өвчний 21 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
Б.Есүйхулан
Bloomberg Tv
URL: