ОХУ-ын иргэд ерөнхийлөгчөө сонгож байна

Орос улсын иргэд ерөнхийлөгчөө сонгож байна. Ерөнхийлөгчийг анх удаагаа 6 жилээр сонгоно. Орос улс даяар 96 мянган сонгуулийн хэсгүүд үүдээ нээгээд байна. Онгоцны буудлууд болон төмөр замын буудлуудад зөөврийн саналын хайрцагуудыг байрлуулаад байна. Санал хураалт бүр сансарт явагдана.
Төрийн дээд албан тушаалд таван нэр дэвшигч өрсөлдөж байна: “Нэгдсэн Орос” намаас оросын засгийн газрын тэргүүн Владимир Путин, “Оросын Коммунист намын” сэлгээгүй удирдагч Геннадий Зюганов, Оросын Либерал-Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский, “Шудрага Орос” намын удирдагч Сергей Миронов болон бие даан нэр дэвшигч, тэрбумтан Михаил Прохоров.
Сонгуулийн Төв комиссийн /СТК / тоо баримтаар, 2012 оны 3-р сарын 4-ний 109 сая гаруй оросын иргэд Үндсэн хуулийн дагуу өөрийн сонгох эрхээ эдлэх боломжтой юм. Хуулиар 18 нас хүрсэн оросын иргэн сонгуульд оролцох эрхтэй.
Гадаадад нэг сая таван зуун мянган сонгогчид байгаа аж. Тэдэнд зориулан дэлхийн 146 оронд ОХУ-ын Элчин сайдын яам болон консулын газруудад сонгуулийн хэсгүүдийг нээн ажлуулж байна. Өмнө нь Оросын СТК дэлхийн 58 оронд сонгуулийн урьдчилсан санал хураалт явуулсан юм. Тэдгээрийн дунд ням гаригт ажлын өдөртэй исламын улс орнууд орсон аж.
Өмнө нь 2-р сарын 17 –ноос 3-р сарын 3- ны өдөр хүртэл тус улсын хүрэхэд бэрхшээлтэй болон алслагдсан 36 бүс нутагт урьдчилсан санал хураалт явуулсан юм. Үүнд Хойд хязгаарын нутаг бараг бүхэлдээ шахуу, Алс-Дорнодын зарим дүүргүүд, Сибирь болон Урал орсон юм. Түүнчлэн хойд туйлын станцуудад, гэрэлт цамхагуудад болон хөөлөг онгоцнуудад алба хаадаг хүмүүс урьдчилан саналаа өгчээ. Мөн Сомалийн эргийн Адены буланд далайн дээрэмчдээс хамгаалах манаанд зогсч байгаа Оросын Номхон далайн усан цэргийн флотын дайчид болон Өмнөд Суданы нийслэл Жубе хотын амар амгаланг хамгаалж байгаа оросын энхийг сахиулагчид урьдчилан саналаа өгцгөөв. Сонгуулийн урьдчилсан санал хураалтын дүнг оросын бүх иргэд өөрийн сонголтоо хийсний дараа буюу 3-р сарын 4- ний үдэш хүртэл нууцлан, хадгалах юм.
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг дэлхий нийт нүд салгалгүй ширтэн, сонирхож байна. ТУХН, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/, Европын зөвлөлийн Парламентын ассамблей, Европын Зөвлөл, ШХАБ болон Хойд Зөвлөлийн олон тооны ажиглагчид ОХУ-ад ажиллаж байна. Нийт 700 гаруй гадаадын мэргэжилтэнүүд байна.
ОХУ-ын иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөгчид урьд өмнөөс илүү идэвхитэй санал хураалтын явцыг ажиглаж байна. Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн бие даасан хяналтыг залуу хуульчдын байгуулсан “Шудрага сонгуулийн төлөө” шинжээчдийн клубын 60 гаруй мянган сайн дурынхан ханган ажиллаж байна. Тэд бусад холбоонуудтай харилцан ажиллах юм. Тэдгээр нь өнгөрсөн оны 12-р сард явагдсан парламентын доод танхимын сонгуулийн дүнг үл зөвшөөрсөн иргэдийн санаачилгаар байгуулагдсан юм.
Болзошгүй будлиан, зөрчлүүдийг аль болох багасгах үүднээс хэдэн арван мянган сонгуулийн хэсгүүдэд саналын хуудас боловсруулах цахим цогцолборууд болон 60 орчим мянган тунгалаг , өнгөгүй хайрцагуудыг тавьжээ. Энэ удаагийн сонгуулийн бас нэгэн шинэлэг зүйл бол веб –камерууд юм. Тус төхөөрөмжийг улс даяар 90 мянган сонгуулийн хэсгүүдэд байрлуулжээ. Санал хураалтын явцыг ажиглах хүсэлтэй хэн бүхэн Интернет сүлжээний онлайн дэглэмийн webvybory2012.ru сайтаар орж санал хураалтын ажилтай танилцах бүрэн боломжтой юм. Түүнчлэн, шуурхай холбоог хангах үүднээс СТК олон сувагтай, үнэ төлбөргүй утасны шугам нээн ажлуулж байна. Тийшээ санал хураалтын явцын дунд гарч байгаа зөрчлүүдийг шууд мэдээлж болно.
Сонгуулийн санал хураалтын явцын тухай бүх мэдээ, мэдээлэл, сонгогчдын ирц болон сонгуулийн урьдчилсан дүнг ОХУ-ын бодит цагийн дэглэмээр Москвад СТК-ийн мэдээллийн төвд ирүүлэх болно. Сонгуулийн анхны дүнг Оросын баруун хэсгийн бүс нутаг –Калининград мужийн сонгуулийн хэсгүүд москвагийн цагаар 21.00 хаалгаа барихад нийтэд зарлана. ОХУ -ын СТК санал хураалтын дүнг 3-р сарын 17 –нд албан ёсоор хэвлэл нийтлэнэ.
А.Огторгуймаа

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих