Байгаа газраасаа, хүссэн үедээ цалингийн зээлээ аваарай

PR-medee-810x500-Зээл авах ийм хялбар ХААН болсон гэж үү?-

Санхүүгийн гэнэтийн хэрэгцээ гарсан, их ажлын хажуугаар банк орох боломжгүй үед зайнаас авч болох, цаг зав хэмнэсэн ухаалаг үйлчилгээ юу юунаас илүү чухал билээ. Тэгвэл цалингийн зээлийг хаа байгаа газраасаа, хүссэн үедээ буюу заавал  салбарт очилгүйгээр, цахимаар шуурхай авах боломжийг ХААН Банк харилцагчдадаа олгож байна.

Харилцагч та Khan Bank аппликэйшнээ шинэчлэн, аппликэйшнийхээ “Зээл” цэсээр хүсэлтээ илгээн хүссэн үедээ хэзээ ч, хаанаас ч, ажил, амралтын өдөр харгалзахгүйгээр ердөө таван минутын хугацаанд цалингийн зээл авах боломжтой боллоо. Нийгмийн даатгалын шимтгэлээр баталгаажсан цалингаа ХААН Банкаар авдаг харилцагч та дараах шалгууруудыг хангасан бол энэхүү үйлчилгээг авч болно.

Шалгуурууд:

  • Нийгмийн даатгалын шимтгэлээр баталгаажсан цалингийн орлоготой байх;
  • Банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;
  • Үндсэн зээл хүсэгчийн тэтгэвэрт гарах наснаас өмнө зээл төлөгдөж дуусахуйц байх;
  • Сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх;
  • Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээлийн муу түүхгүй байх;
  • Зээл хүсэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;

Онлайнаар цалингийн зээл авах нь ямар давуу талтай вэ?

  • Cалбарт очих шаардлагагүй;
  • Бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй;
  • Хүссэн үедээ, хүссэн газраасаа зээл авах;
  • Зээлийн шийдвэр 3-5 минутад гарна;
  • Зээл ердөө 3- 5 минутын дотор олгогдоно;
  • Зээлийн илүү таатай нөхцөл;
  • Зээлийн өргөдлийн хураамж төлөхгүй.

Онлайн цалингийн зээлийн нөхцөл

Зээлийн хэмжээ 100,000 – 30,000,000   хүртэлх төгрөг
Зээлийн хүү 1.3% – 1.4% (сарын)
Зээлийн хүү 15.6% – 16.8% (жилийн)
Зээлийн хугацаа 30 хүртэлх сар
Зээл олгох үйлчилгээний   шимтгэл 1%

Та Khan Bank аппликэйшнээр хандан цалингийн зээл авах бол зааварчилгаатай ЭНД дарж танилцана уу.


URL: