Японд болсон ноцтой ослоор Монгол Улсын иргэн амиа алджээ

crushshЯпон улсын Йокохама мужийн Исого-Кү хотод гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарч, гурван хүн хөнгөн бэртэж, нэг хүн амиа алдсан байна. Тус мужийн цагдаагийн газрын мэдээлснээр нас барсан хүн нь Монгол Улсын иргэн байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн боловч амьсгал хураажээ. Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар ГХЯ-наас тодруулахад, Японы талаас Монгол улсын иргэн /32 настай, эрэгтэй/ авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр /2022.06.21/ Токио дахь манай ЭСЯ-нд албан ёсоор ирүүлсэн. ГХЯ-ны Консулын газраас ар гэрийнхэнд нь мэдээллийг хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө.

URL: