Coca-Cola компани Оросын зах зээлээс гарлаа
Coca-Cola компани Орос дахь ундааны үйлдвэрлэлээ зогсоолоо. Тус компани Оросын зах зээлээс гарснаар Coca-Cola, Fanta, Sprite, Burn зэрэг ундаа төдийгүй BonAqua ус, “Добрый”, “Моя семья” болон Rich зэрэг жимсний ундаануудыг ч үйлдвэрлэхгүй юм байна.
Борлуулагчид үлдсэн бараагаа зарж дуусаад Оросод дахин тус брэндийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй гэж тус компаниас мэдээллээ.
ОХУ Украин руу түрэмгийлэн довтолсноос хойш буюу өнгөрсөн гуравдугаар сард Cocа-Cola компани Орос дахь бизнесээ, тэр дундаа Оросын зах зээлд ундааныхаа орц найрлаганд ордог бүтээгдэхүүний нийлүүлэлтээ зогсоохоор болсноо зарласан. Харин тавдугаар сард тус компанийн тэргүүн Жэймс Күинси дэлхийд алдартай уг компани Оросоос гарахыг үгүйсгэхгүй гэж мэдэгдэж байв.
Тус компанийн өрсөлдөгч Pepsi компани мөн өнгөрөгч хавар Оросын зах зээлээс гарах гэж буйгаа зарласан.
Эх сурвалж: ВВС
URL: