Б.Отгосүхийн “ХОЁРДУГААР ЭЭЛЖНИЙХЭН” иргэдийг туйлдуулж байна ЕРӨНХИЙ САЙД АА!!!
Замын-Үүдэд шинээр томилогдсон Гаалийн дарга Б.Отгонсүхтэй холбоотой маапаантай асуудлууд ингээд ч дууссангүй. Түүнийг өөрийн томилогдсон албан тушаалын үүргээ ухамсарлаагүй. Өөрөөр хэлбэл Гаалийн байгууллагын хийх ёстой ачаа барааг тоолох, бүртгэх, тохирох татвар ногдолыг тогтоох үүргийг бус тээврийн үнэ, хөлс яриад хадуураад явчихдаг хэмээн зарим шар хэвлэлүүд онцолж байв. Ажил үүргийн хуваарьт нь огт байхгүй асуудлуудыг холбогдох хүнээс нь нэн түрүүнд олны дунд гарч ярин попродог гэх аж.
Үүнийх нь цаад утгыг мэдэхгүй ч түүнийг богино хугацаанд албан тушаалд ахидаг, албан тушаалын “PR”-чин нөхөр гэдгийг өмнөх нийтлэлээрээ дурдсан.
/Өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү/ Өвөрхангай аймгийн уугуул түүнийг нутгийнхан нь ч сайн тээвэрчин хүү байсан, одоо ч төрд хэрэгтэй зайран болохоос биш хэмээн гайхангуй ёжлон хэлдэг гэнэ лээ.
Ямартай ч ийн холион бантан төрийн ажлыг улам нураадаг болохоос босгодоггүйн том жишээг Б.Отгонсүхт үүрэг болгосон Замын-Үүдийн ачаа бараа, тээврийн түгжрэл, дааж давшгүй үнэ өртгөөс харж болох нь.
Үүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэвэл Ерөнхий сайдын Замын-Үүдийн мафитай тэмцэх сүржин нэртэй тэмцэл байгаа оноогүйг хэлмээр байна. Замын-Үүдийн боомтоор орж, гарах ачаа барааг бөөгнөрүүлж гацаасан хэрэгт унаж, халаа сэлгээнд өртсөн мэргэжлийн хяналтын байцаагч, орон нутгийн удирдлагуудыг санаж буй байх. Тэдгээрийн оронд томилогдсон Б.Отгонсүх зэрэг хэд хэдэн нөхдүүдийг зүгээр л “бэлэн” халуун хоолон дээр аваачихсанаа мэдэхгүй байна уу Ерөнхий сайд аа? Дааж давшгүй үнэ өртөгтэй тээврийн зардал иргэд АНН-үүдийг туйлдуулж байна. Тэдэнд амьдрах боломж, ажлаа хийх нөхцлийг нь бүрдүүлж өгөөч….
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
FACT.MN
URL: