Эрэгтэйчүүд 1.6 сая, эмэгтэйчүүд 1.3 сая төгрөгийн цалинтай байна

614a70777f55dМонгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2022 оны 05 дугаар сарын статистик мэдээ гарлаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 1 дүгээр улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1066.7 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.9 (12.8%) мянган төгрөгөөр өссөн бол өмнөх улирлаас 1.4 (0.1%) мянган төгрөгөөр буурчээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар 1450.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 11.9 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар эрэгтэйчүүд 1.6 сая, эмэгтэйчүүд 1.3 сая төгрөгийн цалинтай байна.

Салбараар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.5 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 919.1 мянган төгрөг байна.


URL: