Бритни Спирсийн хуримд ирсэн ЦОРЫН ГАНЦ зочин

weddingПопын гүнж гэгддэг Бритни Спирс орон нутгийн цагаар пүрэв гарагт гурав дахь удаагаа хуримлалаа.

Энэ жил 40 нас хүрч байгаа тэрээр 28 настай Сэм Асгари хэмээх залуутай гэрлэж байгаа бөгөөд хуримын зочдын жагсаалт анхаарал татаж байлаа. Тус хуримд ердөө 50 орчим зочин уригдснаас Бритни Спирсийн гэр бүлээс ердөө ганцхан хүн ирсэн байна. Тэрхүү цор ганц зочин бол Бритнигийн төрсөн ах Браян Спирс юм. Харин Асгаригийн гэр бүлээс хэчнээн гишүүн ирсэн нь тодорхойгүй байгаа аж.

Хэдийгээр гэр бүлийнхнээс нь ганцхан хүн хүрэлцэн ирсэн ч тэдний хуримд баяр хүргэхээр Мадонна, Парис Хилтон, Картер Реум, Кэти Хилтон, Дрью Берримор, Селена Гомез болон хуримын даашинзыг нь урласан алдарт дизайнер Донателла Версаче нар оролцсон байна.

Дуучин бүсгүйн хөвгүүд хуримд ирж чадахгүй болсон тухай тэдний өмгөөлөгч мэдэгдсэн. Харин уг хуримын хамгийн гэнэтийн зочин нь тэртээх 2004 оны нэгдүгээр сард Бритнитэй хуримлаж, хуримнаасаа ердөө 55 цагийн дараа салсан Жэйсон Александр хэмээх эр байв. Хурим болж байгаа газар урилгагүй хүрэлцэн ирсэн тэрээр хуримыг сүйтгэхээр ирсэн тухайгаа зарлан, инстаграм хуудаснаа шууд бичлэг хийж байсан ч төд удалгүй хамгаалалтын ажилтнуудад баригдан улмаар цагдаад баривчлагдсан байна.

https://news.zindaa.mn/487p


URL: