Казахстаны нийслэл Нурсултанд 8 давхраас унах гэж бсан 3 настай охиныг аварсан Сабит Шонтакбаевт 3 өрөө байр бэлэглэжээ
Казахстаны нийслэл Нур-Султанд 8 давхраас унах гэж бсан 3 настай охиныг аварсан 36-тай Сабит Шонтакбаевт 3 өрөө байр бэлэглэжээ. Сабит Шонтакбаев “Би тэр охины эцэг эхтэй уулзаж амжаагүй, шууд найзтайгаа ажилдаа явсан. Гтэл мэдээ, нийгмийн сүлжээгээр намайг баатар гэж байна. Би өөрийгөө баатарлаг үйлс бүтээсэн гэж бодохгүй байгаа, ийм нөхцөлд хэн ч тусламжийн гараа сунгана гэж үзэж байна” гэж ярьжээ. Шонтакбаев ажил хайж нийслэлд ирсэн ба 4 хүүхэд, эхнэр нь Кызылордод үлджээ. Түүнийг мэргэжлийн дагуу Локомотивын үйлдвэрт ажилд авна гэж Нурсултаны аким амласан бол ивээн тэтгэгчид мань эрийн бүх өр зээлийг дарж хүүхдүүдийг нь зуны лагерьт амруулна гэв.
URL: