Сод Монгол Эрдэнэтийн тендерт яаж ялдаг гэнээ
Алдарт “Шилэн” Цогоо буюу Цогтгэрэл өчигдөр ингэж жиргэжээ. “Энэ бичигний учрыг л олно доо !!!!!!!… 1-р хуудас тендерт ялсан бичиг баримт дундаас гарч ирэв… 2-р хуудас Роснефтийн сайтаас олов…. 38.483.341.637 төгрөгийн түлшний гэрээг шууд хийдэг гэнэ. Кээ бас даварцан улсаа!!!!!!…. Photoshop хийдэг гэж бас байдаг аа !?!?!?….”
Энэ юу вэ. 38 тэрбум төгрөгийн гэрээг шууд тендергүй нэг хүнд өгсөн гэж үү. Ухаад үзвэл үнэн байна шүү. Шилэн Цогоо худлаа юм жиргэхгүй, тэр тусмаа баримтгүй юм бүр жиргэхгүй. Энэ луйврын эзэн нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гэж том нөхөр юм байна. Сод Монголдоо авчээ. Арай л уу. Зүгээр ч үгүй Photoshop хийгээд тендерт ялсан байна. Шатахууны хүхрийн хэмжээг дарж бичээд тендер авсан байна шүү. Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа, энэ юу болж байна вэ. Нөгөө шударга ёс хаана байна аа.
УИХ, төрийн сэнтийд заларч ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой хүн ингэж луйвар хийхийг хэн өөгшүүлж байгаа нь аюултай хэрэг бус уу. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч захирал Д.Үүрийнтуяа нар Ц.Анандбазарын туслах, зөвлөх байсан улс гэдгийг хэн хүнгүй мэднэ. 2019 онд Д.Үүрийнтуяа гэгчийг Сод Монгол компанийн Эрдэнэт үйлдвэр хариуцсан захирлаар томиллоо. Ц.Анандбазар нөлөөлж томилуулжээ хэмээн хэвлэлүүд бичиж байв. Одоо энэчлэн хариугаа барьж буйг Эрдэнэтийн захын хүн л ярьж байна. Тэд төрийн өмчийг хуйвалдан ашиглаж байгаа хэрэг биш үү. Энэ удаагийнх анхны ч юм биш. Өмнөх жилүүдэд мөн л яригдаж байсан даа. Хамгийн ноцтой нь фотошоподсон бензин шатахуун нь Эрдэнэтийн бүх техник тоног төхөөрөмжийг эвдээд дуусна гэж байх юм.
URL: