Бага насны хүүхдийн хоолойд олс углаж, гулсуураас түлхсэн хэрэг гарчээ
Бага насны хүүхдийн хоолойд олс углаж, гулсуураас түлхсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах орон сууцны тоглоомын талбайд тоглож байсан зургаан настай охины хоолойг боож, ухаан алдуулсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Мэдээллийн дагуу шалгалт явуулахад тус тоглоомын талбайд тоглож байсан ойролцоо насны танихгүй хүүхэд охины хоолойд олс углаж, гулсуурын уруу түлхсэн бөгөөд улмаар охины амьсгал боогдож, ухаан алджээ. Тус хүүхдийг ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд одоогоор охины биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Иймд эцэг, эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
URL: