Афганистаны нийслэл дэх лалын сүмд дэлбэрэлт болж, 10 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархаджээ
Афганистан Улсын нийслэл Кабул хотын Серахи Алауддин дүүрэгт байрлах Халифа Сахиб лалын сүмийг гаднын халдагчид бөмбөгджээ. Уг хэргийн сүмд байсан 10 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан талаар Талибаны цагдаагийн дарга Халид Задран мэдээлсэн байна. Орон нутгий “Tolo” телевизийн мэдэгдсэнээр халдлагын үеэр сүмд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, ажилтан болон тэдний гэр бүлийнхэн байсан гэнэ. Одоогийн байдлаар бөмбөгдөлтийн улмаас хүнд шархадсан 20 хүнийг эмнэлэгт хэвтүүлж, үнэ төлбөргүй эмчилгээ хийж байгаа аж.
Халифа Сахиб сүмд болсон халдлагын талаар Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид “Бид Кабол хотын лалын сүмд болсон халдлагыг эрс буруушааж байгаа. Энэ мацаг барилтын сард ийм хэрцгий аллага үйлдэж байгаа нь Исламын шашин оронтой ямар ч холбоогүй үйлдэл гэдгийг баталсан. Бид удахгүй энэ гэмт хэрэгтэй холбоотой этгээдүүд болон захиалагчдыг олж, шийтгэх болно” гэжээ.
Ташрамд дурдахад, лалын шашны тооллоор рамадан сар буюу есдүгээр сар гарсан. рамадан сард мусульман шашны сүсэгтнүүд өглөө нар мандсанаас хойш нар жаргатал мацаг барьдаг. Сарын турш мацаг барьснаар тус шашны сүсэгтнүүд нүглээ наманчилж сайн сайхныг арвижуулна гэж үздэг байна. Харин рамадан сарын төгсгөлд Ураза гэх баяр тэмдэглэдэг аж.
URL: