COVID-19: Бээжин голомт болж, бүх нийтийн шинжилгээ эхэллээ

gfhfh

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өнгөрсөн Баасан гарагаас халдварын тохиолдол эрс нэмэгдэж, том голомт болон хувирлаа. Хотын 16 дүүргийн наймд нь өдөр бүр халдвар илэрч, ялангуяа Чаоян дүүрэгт байдал тун хэцүү болжээ. Одоогийн байдлаар Бээжинд нэг бүсийг өндөр эрсдэлтэй, зургаан бүсийг дундаж эрсдэлтэй гэж хуваагаад байна. Чаоян дүүрэг 3,45 сая иргэнээ долоо хоногт гурван удаа шинжилгээнд хамруулна гэж мэдэгдлээ. Хятадын Эрүүлийг хамгаалах газраас коронавирус сүүлийн долоо хоног Бээжинд идэвхтэй тархаж байсныг анзааралгүй өнгөрөөснөө хүлээсэн.

Одоо хатуу хөл хорионд байгаа Шанхай хотын жишээг харсан нийслэл хотынхон дэлгүүрээс хүнсний бараа бөөнөөр нь худалдан авч, барааны хомсдол гарч эхэлжээ. Иргэд ариун цэврийн цаас, бэлэн хоол, ногоо, мах нөөцлөн, дэлгүүр, онлайн худалдааны газрууд ажилтны тоогоо нэмэн, хатуу хөл хорионд бэлтгэж байна.


URL: