Дарьганга суманд гарсан хээрийн түймрийг унтрааж чадаагүй байна
Дөрөвдүгээр сарын 18-ны шөнө Шилийн богд орчмоос гарсан хээрийн түймрийг унтрааж чадаагүй байна. Өнөөдөр өглөөний 9:00 цагт авсан мэдээгээр хээрийн түймэр хилийн 2, 3-р заставын орчимд хүрчээ. Түймрийг унтраахаар Эрдэнэцагаан, Дарьганга сумын ЗДТГ-ын алба хаагчид иргэд, Баруун-Урт сумын мэргэжлийн ангиуд, Онцгой байдлын газрын дарга Б.Анхбаяраар ахлуулсан алба хаагчид нийт 168 хүн 19 автомашинтай ажиллаж байна. Салхины хүч их байгаа тул түймэр унтраахад хүндрэл учирч байгаа талаар ОБГ-аас мэдээлэл өглөө.
URL: