Эби Зелескийгийн “улаан фен” болжээ
Нэгэн үе Монгол Улсын төрийн тэргүүн байсан Ц.Элбэгдорж, Зеленски-г “шүтэн” бишрэх болсон байна. Түүний амнаас үг гарах, гар нь цаасан дээр мөр гаргах болгондоо л “Зеленски”-г магтан дуулах болсон нь илт анзаарагдах болов. Ямартай ч өчигдөр “Mongolyin Tsakhiagiin Elbegdorj” хаягаас “Украйны ерөнхийлөгч Зеленскийгээр УИХ-ын чуулганы танхимд үг хэлүүлэх санаачилга гарган, цааш нь уриалахыг хүссэн байна.
Тодруулбал, “Зеленски Японы бас ӨС-ын парламентад үг хэллээ. Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна. Украины Ерөнхийлөгчийг урьж УИХ-ын чуулганд үг хэлүүлэх санал гаргаж байна. Ардчилсан, нэр хүндтэй бараг бүх парламентад тэр үг хэлсэн. Аль ч талаас нь бодсон Монголын эрх ашигт нийцнэ. Эрх чөлөөт, нээлттэй гэж Монголын нэр дэлхийд гарна. ParliamentMN урилгаа бичээрэй. Дэмжлэг хэрэгтэй бол бэлэн” гэсэн пост бичсэн нь олны анхаарлыг татаад байна. Түүний энэхүү уриалгыг зөвтгөх нэгэн байхад буруутгах нэгэн ч байгаа юм.
“Mongolyin Tsakhiagiin Elbegdorj” гэх акаунт нь албан ёсны хаяг мөн эсэх нь эргэлзээтэй ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой мэдээлэл түлхүү орсон байгаа юм. Харин албан ёсны пэйж хуудсанд нь энэхүү уриалгатай холбоотой ямар нэгэн мэдээлэл байхгүй. Тиймээс Монголын Цахиагийн Элбэгдорж” гэх акаунт дээрх байр суурь нь албан ёсны эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Ямартай ч энэхүү посттой холбоотой улс төр ажиглагчид дунд “Цаад Эби чинь Зеленскийгийн “улаан фен” болсон байна гэх яриа цайны хачир болон яригдах болжээ.
Эх сурвалж: UPDOWN.MN
https://updown.mn/187961.html
URL: