“Матрикс”-ийн Бачка: Миний машин гурван секунтэд 100 милл хүрэх хүчтэй эд дээ
Монголчууд сайхан хүлэг эрийн чимэг, сайн гэргий гэрийн чимэг гэж ярьдаг. Энэ удаад “Матрикс” салоны захирал Н.Батжаргал буюу Бачкатай уулзаж, түүний хүлэглэдэг автомашиныг нь сонирхлоо. Тэрбээр “Амьтан хүнд гайхуулж байгаа ч юм шиг эвгүй юм биш үү” хэмээн цааргалсан ч хүсэлтийг маань хүлээж авсан юм.
-Та автомашинаа танилцуулахгүй юу?
-Би “BMW CR6″ автомашин унадаг. 2006 онд Германд үйлдвэрлэсэн юм билээ.
-Энэ автомашины сэлбэг хэрэгсэл нь Монголдоо ховор. Тэгээд ч үнэтэй байдаг гэж сонссон юм байна. Та энэ талаар сонирхуулахгүй юу?
- Сэлбэгийг нь гадаадаас захиалгаар авдаг. Ер нь бол үнэтэй шүү.
-Хурд хүч, эдэлгээ талаасаа ямар вэ?
-Миний машин гурван секунтэд 100 милл хүрэх хүчтэй эд дээ. Ер нь бол милл нь 260 байдаг.
-Та хамгийн дээд тал нь хэдэн милл хүргэж байв?
-Би 140 миллээс илүү гаргаж байгаагүй.
-Түлш зарцуулалтын хувьд хэр вэ?
- Аи-98 хэрэглэдэг. 100 км-т 26 литр шатахуун хэрэглэдэг.
-Таныг автомашины хоббитой гэж ярьдаг. Өмнө нь ямар унаа хүлэглэдэг байв?
- Залуу хүний хувьд сонирхолгүй яах вэ. Урьд нь нэг LX 470-тай байсан.
-Нууц биш бол BMW CR6″-ыг хэдээр авсан бэ?
-Энийг 45 мянган ам.доллараар авсан. Одоо ч гэсэн ханш нь тэр хавьцаа л байгаа байх.
- Ямар мотортой юм бэ, хэддэх загвар нь вэ?
-4500 мотортой, 2006 оны загвар нь. Одоо энэ загвар нь л шинэчлэгдээд байгаа.
-Таных шиг ийм хоёр хаалгатай “BMW CR 6″ автомашин Монголд өөр бий юу?
- Байгаа. Ганц хоёр харагдсан шүү.
-Бартаа их мэдэрдэг байх аа. Танд өөр автомашин бий юу?
-Бартаа мэдрэлгүй яахав. Хурдны засмал замын тэрэг байгаа юм. Үүнээс өөр автомашин байхгүй. Ер нь нэг хүнд нэг автомашин байхад болно шүү дээ.
Д.БАТ-ЭРДЭНЭ
URL: