БАЙРТАЙ БОЛОХ МӨРӨӨДЛИЙГ ЦАТГАЖ, ХУРАНДАА НАРЫГ ШҮҮХЭД ДУУДСАН ДУУЛИАНТ ӨДРҮҮД
Удтал хүлээсэн орон сууцжуулах хөтөлбөрийг баталсан чихэнд чимэгтэй мэдээтэй, хурандаа нарыг шүүхийн танхимд дуудсан дуулианаар усан луу жилийг угтлаа. Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг батлав. Урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр орон сууц авах хүсэлтэй иргэд сард хэдэн төгрөгийн орлоготой байж байр авч болохыг ид сонирхож байна. Төрөөс энэ удаа дээд тал нь 50 сая төгрөгийн 20 жилийн хугацаатай зээл олгоно. Орон сууцны зээлд хамраг дахад хэд хэдэн шалгуур тавьж бай гаа. Гол нь сонгосон байрныхаа үнийн дүнгийн 10 хувийг урьдчилан тө лөх чадвар, урт хугацаатай зээлийг тогтмол төлөөд явахын баталгаа болох өр хийн орлогыг харгалзах гэнэ. Сард 750-800 мянган төгрөгийн орлоготой байж гэмээнэ 50 сая төгрөгийн зээл авах боломжтой. Энэ удаа бага, дунд орлоготой өрхийг орон сууцаар хангах зорилт тавьсан ч 800.000 төгрөгийн орлоготой айлыг бага, дунд орлоготой гэсэн тодорхойлолтод оруулах уу гэдэгт эргэлзэх хүн олон байна. Нийслэлийн 1.2 сая гаруй хүн амын 66 хувь нь гэр хороололд амьдардаг.
Тэгэхээр хашаа байшингаа байраар солих сонирхол их байх нь тодорхой. Харин энэ сонирхол банкны зээл олгох шалгуурт нийцэх эсэхэд асуудлын гол нь байгаа юм. Энэ хөтөлбөрийг хамтран хэрэгж үүлэхээр гэрээ байгуулсан арилжааны банк эрсдэл хү лээхгүйн тулд хөтөлбөр хэрэгжүүлэгч ЗТБХБЯ-тай тохиролцсон нөхцөлөө хатуухан тулгаж таарна. Тэр шалгуурын өмнө орон сууц горилогч бага, дунд орлоготнууд бүдэрч мэдэхээр байгаа юм. Өмнө нь төрийн албан хаагчдад зориулж “4000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлсэн бол энэ удаа хаана ажилладгаар нь ялгаварлахг үйгээрээ давуутай. Шалгуур хангасан хэнбугай ч байр авч болно. 100 мянган айлын орон сууцны 75 мянгыг хотод, үлдсэнийг нь хөдөөд барих юм. Улаанбаатарт одоогийн байдлаар 60-аад барилгын компани, хувь хүн барьсан орон суу цаа урт хугацаатай, хөнгөлөлттэй зээ лээр борлуулахаар хөтөлбөр хэрэг жүү- лэгчидтэй гэрээ байгуулжээ. Тэгэхээр хамтарч ажиллах гэрээ бай гуулсан компаниудын бүтээг дэх үүнээс сонголт хийх ёстой. Гэтэл үүн дотор нь хүмүүсийн сонирхдог, энэ салбарт нэр хүндээ олсон компаниуд байхгүйг иргэд хэлж байна. Чанартай барилга барьдаг гэж үнэлэгддэг дийлэнх компанийн орон сууцны ам.метр талбайн үнэ өндөр, сууц ашиглалтад ороход төлбөрийг бүрэн барагдуулсан байх нөхцөл тавьж байгаа.Энэ нь төрийн бодлого, иргэдийн хүлээлттэй зөрчилдөж мэдэхээр байна.
Луу жилийн эхний долоо хоногийг алдар шуулсан өөр нэг үйл явдлыг онцолъё. Дөрвөн жил гаруй мөрдөн шалгаж, хэн гэм буруутай нь тогтоогдохгүй олныг төөрөгдүүлсэн 2008 оны “долоодугаар сарын 1”-ний гэх тодотголтой хэргийг луу жилийн ажлын анхны долоо хоногийн даваа гаригт хэлэлцэх тов гарсан. Сүх баатар дүүргийн шүүхийн өмнө яллагдагч дын ар гэрийнхэн болон ахмад ажилт нууд цагдаагийн ажилтнуудыг яллаж бай гааг эсэргүүцэн тайван жагслаа. Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг өмгөөлөгчид гаргасан ч шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар “Улсын нууцтай хол боотой асуудал, баримт ярих тул хаалттай хий нэ” гэсэн хариулт өгсөн. Хаалттай шүүх ху ралд яллагдагч, хохирогч нарын ар гэрийнхнийг оролцуулдаг бол энэ удаа яллагдагч, өмгөөлөгч, хохирогч нараас өөр хэнийг ч оруулахгүй байв. Яллагдагчаар татагдсан цагдаагийн хурандаа О.Зоригтын өмгөөлөгч эмнэ лэгт удаан хугацаагаар эмчлүүлэх болсноос гадна хохирогч Ц.Энхбаяр шинэ өмгөөлөгч авсан учир хавтаст хэрэгтэй танилцах хугацаа олгох хүсэлт гаргаснаар уг хэргийг энэ сарын 14-нд хэлэлцэхээр боллоо.
Яллагдагчдын өмгөөлөгчид шүүх хуралд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Д.Лүндээжанцан нарыг орол цуулах хүсэлт гаргасан. Н.Энхбаяр “Шүүх хурлыг нээлттэй хийсэн тохиолдолд оролцож, үнэн бодит мэдээлэл өгч, баримт үзүүлнэ” гэдгээ хэллээ. Яллагдагч Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нар Эрүүгийн хуулийн 274.2-оор зүйлчилж ялласныг эсэргүүцэж байна. “Энэ зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн, эсэхийг Шүүх хурлын явцад хэлэлцэж, мэтгэлцэж шүүгч шийднэ” гэж Нийслэлийн орлогч прокурор Е.Сагсай мэдэгдэв. Долоодугаар сарын 1-ний өдрийн үймээний үеэр хэн гал нээх тушаал өгсөн, таван хүн амиа алдсан явдалд хэн буруутайг шийдэхэд 11 хоног үлдлээ.
URL: