Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас асуух 10 асуулт

47EF76D0-96A2-8896-2531-F51C1F7E9741Олны анхаарал татаж, хэл ам дагуулаад байгаа дараах асуултуудыг  Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хандан цахим хэлбэрээр илгээж байна.

1. Та 2022 оны 1 сард Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 2022 оны 3 сарын 15-ны өдөр  гэхэд тээвэр эхлүүлж чадахгүй бол Зам тээврийн сайдын ажлаа өгнө гэж мэдэгдсэн. Та хэлсэндээ хүрч ажлаа өгөх үү?

2. Улсын комисс хүлээж аваагүй, дохиолол холбоо систем тавигдаагүй  400 гаруй км төмөр замаас тээвэрлэлт  эхэлсэн гэж та олон нийтэд харагдуулахын тулд  120 гаруй км-т нь тээвэр хийсэн үйлдлээ та юу гэж тайлбарлах вэ ?

3. Тавантолгой-Зүүнбаян 416 км  үргэлжлэх төмөр замын 128 км замд техникийн комиссын дүгнэлт л гарсан мэдээ гарсан. Оюутолгой зэсийн баяжмалыг энэ техникийн комиссын дүгнэлт гарсан 128 км  төмөр замаар л зөөсөн. Үүнийг “Зүгшрүүлэх тээвэр явж эхэллээ” гэж хэлж болох уу? Зүгшрүүлэх тээвэр гэж юу вэ?

4. Оюу толгойгоос 300 орчим км авто замаар тээвэрлээд Тавантолгой-Зүүнбаянгийн 416 км төмөр замын төгсгөл хэсгийн 128 км-т 40 км цагийн хурдтай тээвэрлэхэд тээврийн зардал бодитой хэмнэгдэх үү? Оюу толгойгоос хятадын хил хүртэл 110 гаруй км яваад л хил гаргаж боломж байхад ингэж хол зам асар их зардал гарган туулж, гал тэргэнд ачсан нь Таны суудалдаа үлдэх гэсэн л арга заль гэж харагдаад байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

5. Та Тавантолгой-Зүүнбаянгийн 416 км төмөр замаар ачаа тээвэр бүрэн яваад  яваад эхэлсэн мэтээр олон нийтэд мэдээлсэн, гэтэл газар дээрээ асар их учир дутагдалтай байгааг, бодит байдалд дээр тээвэр явах боломжгүй байгааг та маш сайн мэдэж байгаа. Тэгэхээр та төрийн сайд хүний хувьд хэлсэн амлалтдаа энэ төмөр замыг ашиглалтад оруулж чадаагүй учраас  хэлэн үгэндээ хүрч ЗТХ-ийн сайдын  ажлаа өгөх үү? /Та хэдий болтол худал ярьсаар байх вэ?/

6. Жилд 15 сая тонн тээвэрлэж байж зардлаа нөхөх тооцоотой Тавантолгой-Зүүнбаян төмөр зам өнөөдрийн байдлаар ямар ч дохиолол холбооны системгүй,  улсын комисс хүлээж аваагүй, одоогоороо бүрэн ашиглалтад ороход бэлтгэл хангагдах яагаа ч үгүй, 40 км цагаас илүү хурдтай тээвэр хийх бололцоогүй байгаа нөхцөлд  хэдий хугацаанд гаргасан зардлаа нөхөх вэ?  Та эдгээр бодит байдлыг  үнэн зөвөөр мэдээлэхгүйгээр хэдий болтол  Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  олон нийтийг худал мэдээллээр хуурах вэ?

8. Дарханы авто зам дээр та үр дүнтэй шийдвэр гаргаж, яг хэзээ бүрэн ашиглалтад оруулах вэ?

9. Тээврийн жолооч нар жагсаал хийж байна. Тээвэр хийж амьдралаа залгуулж байгаа олон жолоочдын асуудлыг та яаж хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?

10. Танай хамаарал бүхий этгээдүүд олон улсын ачаа тээвэр эрхэлдэг гэсэн хэл яриа гарах болсон, энэ  асуултыг та хэрхэн няцаах вэ?


URL: