“Зайсан хилл”-д 25 настай эмэгтэйг хүчирхийлсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Хан-Уул дүүрэгт байрлах “Зайсан хилл” цогцолборт өнгөрсөн хоёрдугаар сард хүчингийн хэрэг гарсан байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-нд тус цогцолборт байрлах, цахим тоглоомын төвд Сонгинохайрхан дүүргийн иргэн 25 настай эмэгтэйг хүчирхийлсэн гэх. Тус хэрэгт 20 настай эрэгтэй З гэгчийг холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Мөн өнгөрсөн аравдугаар сард “Зайсан хилл” цогцолборт “Камертон” хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, цар тахлын үеийн журам зөрчин, халдвар хамгааллын дэглэм алдсан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэн, хариуцлага тооцсон.
https://ergelt.mn/news/123/single/19002
URL: