МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа Б.Ариунзаяаг хөөх шийдвэр гаргажээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр тус сургуулийн оюутан Б.Ариунзаяагийн асуудлыг хэлэлцэж, сургуулиас хөөх шийдвэр гаргажээ.
Тус сургуулийн оюутнууд гарын үсэг цуглуулж, Б.Ариунзаяа Хууль зүйн сургуульд суралцах ёс зүйн чадамжгүй тул сургуулиас хасах санал дэвшүүлсэн.
Учир нь Б.Ариунзаяагийн бусадтай зүй бусаар харьцаж, бусдын толгой дээр халуун кофе асгаж, гэмтэл учруулсан бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тавигдсан юм.
URL: