Эрчим хүчний нүүрсний жишиг үнэ 46 хувиар өсөв
Эрчим хүчний нүүрсний томоохон зах зээл болох Азид энэ төрлийн нүүрсний жишиг үнэ 46 хувиар өсөж, дээд түвшинд хүрлээ.
Дэлхийн нүүрсний экспортын 17.8 хувийг бүрдүүлдэг ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт доголдох вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа юм.
Австралийн Ньюкасл боомтод эрчим хүчний нүүрсний фьючерс үнэ лхагва гарагт тонн нь 140.55 ам.доллароор өсөж, 446 ам.доллар болоод байна.
Энэ нь 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрснийг “Ice Futures Europe” мэдээллээ.
Б.Юмжир | @b_yumjir
Bloomberg Tv
URL: