Баялаг бүтээгчдийн нэрийг барьсан Беннотоны захирал Н.Оюунбат

7NRozQT8YTDrjus9CFxMХөгжлийн банкнаас зээл авсан баялаг үйлдвэрлэгчид ковид 19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, хүнд байдалд орсон хэмээн ихэд бухимдангуй байсан. Тэдний нэг яс боловсруулах үйлдвэр барихаар зээл авсан “Кредос” компани. Тус компани Хөгжлийн банкнаас малын яс боловсруулан органик уураг, тос гаргаж авах үйлдвэр барина гэж 2017 онд 794 сая иен, 2020 онд нэмж 2 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа юм. Өдгөө зээлийн нийт үлдэгдэл нь 25 тэрбум.

Анх Хөгжлийн банкны асуудлаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх үеэр тус компанийн захирал Н.Оюунбат Ковид-19-өөс шалтгаалан экспорт хийж боломжгүй болсон нь зээл төлөлт хийж чадахгүйд хүргэж байгаа тухайгаа хэлж, жирийн бизнес эрхлэгчдээ харж үзэх ёстой гэж байв.

Үнэхээр ч олон нийтийн хувьд Н.Оюунбатыг өрөвдөж, баялаг бүтээгчдийн үйл ажиллагаа доголдсон нь гарцаагүй, түүнд боломж олго гэх нь холгүй байв.

Гэтэл үнэн хэрэгтээ өнөө Н.Оюунбат маань Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашиглаад эргэн төлөлт нь гацчихсан юм билээ.

Н.Оюунбат ”Промон трейд” ХХК-ийн захирал бөгөөд энэ нь “Рикко”, “Вико”, “Кредос” гэсэн гурван охин компанитай. Тэгсэн хууль, хяналтын байгууллагынхан Хөгжлийн банкны зээлүүдийг шалгаад эхэлтэл Н.Оюунбатын хуудуу ил болж байна.

Энэ талаар Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар тус компанийг зээлээ зориулалтын бусаар ашиглаж, үнэт эдлэлийн дэлгүүрт зарцуулсан гэдгийг зарласан.

Ингээд ч зогсохгүй “Зарим нэг бизнес эрхлэгч Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, том үйлдвэр байгуулсан гэж ярьж байгаа. Энэ бол тухайн хүний л бизнес. Тэр хүн хувьцааг нь эзэмшиж, ашиг хүртэж байгаа. Энд Монгол Улсын төлөө үйлдвэр байгуулсан байхад үйл ажиллагааг нь зогсоох гээд байгаа нь үндэслэлгүй. Зарим зээлдэгч нь 800-1200 хоног огт зээлээ төлөөгүй, уулзаагүй. Жишээлбэл, Протейны үйлдвэр байгуулна гэж зээл авсан нэг компани байгаа. Сэндвичэн хавтангаар нэг жижиг үйлдвэр барьсан ч хэдэн тэрбумаар үйлдвэр барьсан талаар яриад байгаа. Үнэлгээгээр зургаа орчим тэрбум төгрөг байж болохоор. Үлдсэн зөрүү мөнгийг нь худалдааны бизнест хөрөнгө оруулчихсан. Тодруулбал, үнэт эдлэлийн дэлгүүрт хийчихсэн ёс зүйгүй зориулалтын бусаар зарцуулсны дараа өөр шалтгаан хэлж, далдалж байна” гэсэн.

Тэгэхээр Н.Оюунбат Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 15 орчим тэрбум төгрөгийг үнэт эдлэлийн худалдааны бизнес болон үнэтэй машин худалдан авахад зарцуулсан гэсэн үг.

 

http://erennews.mn/article/53228


URL: