Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарыг Хөгжлийн банкны хэрэгт шалгана

CaptureХөгжлийн банк 2012 оноос зээл олгож эхэлсэн байдаг. Ардчилсан нам 2012 онд УИХ-д ялалт байгуулж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж байлаа. Түүний дараа Шийдлийн Засгийн газрыг Ч.Сайханбилэг удирдаж байсан. Мөн 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажилласан. Тэгвэл дээрх гурван Ерөнхий сайдыг “УИХ-аар баталсан хууль зөрчиж, Засгийн газрын тогтоол гаргаж, чанаргүй зээл олгох эхлэлийг тавьсан. УИХ-аар тогтоолыг цуцлуулсны дараа Засгийн газар шинээр тогтоол гаргаж зээл олгох ёстой байсан” зэрэг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутган шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Тиймээс Ерөнхий сайд асан дээрх гурван эрхмийг АТГ-аас шалгах дуудан ажиллагаа тун удахгүй эхэлнэ гэдгийг эх сурвалж онцолж байлаа.


URL: