Энэ сарын 23-ныг хүртэл Монголоос нислэг хүлээн авахгүй хэмээн БНСУ-аас мэдэгдсэн

 

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр 2022 оны хоёрдугаар сарын 11-ний нислэгт гурван хүн эерэг гарсан учир Өмнөд Солонгосын УОК-оос Монгол Улсаас нислэгийг 02.17-02.23-ны хооронд хүлээн авахгүй хэмээн мэдэгдсэн. Тиймээс бид иргэдийг ХӨСҮТ-д шинжилгээ өгч, бусад лабораториудаар хийлгэхгүй байхыг зөвлөж байна.

Монгол Улсаас ирж буй зорчигчдоос халдвар илэрч байгаа учраас БНСУ-ын талаас МИАТ-ын нислэгийг 60 хувиар хязгаарлаж байна. Харин дамжин өнгөрөх нислэгийн зорчигчдыг хүлээн авч байна.” гэв.


URL: