Хуримын ёслолын үеэр 13 хүн ХУДАГТ УНАЖ, амиа алджээ
Өнгөрөгч лхагва гарагт Энэтхэгийн хойд хэсэгт байрлах нэгэн хотод болсон хуримын ёслолын үеэр 13 хүн худагт унаж амиа алджээ.
Эдгээр хүмүүс дунд нэг настай хүүхэд байсан бөгөөд хохирогчид бүгд эмэгтэйчүүд, хүүхдүүд байжээ.
Тэд худгийг таглаж байсан хавтан дээр сууж байсан аж. Энэ үеэр хавтан цуурч доош цөмөрсөн байна. Уг ослын үеэр нэг хүн гэмтсэн бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор хохирсон хүмүүсийг хэн болохыг тогтоож чадаагүй байгаа гэнэ.
Ерөнхий сайд Нарендра Моди тухайн ослын үеэр амь хохирсон иргэдийн ар гэрт 2662 ам.доллар, шархадсан хүмүүст 665 ам.долларын нөхөн олговор олгоно гэдгээ мэдэгдсэн бол Кушнигар дүүргийн эрх баригчид хохирогчдын ар гэрийнхэнд 5323 ам.долларын нөхөн олговрыг нэмж өгөхөөр болжээ.
https://news.zindaa.mn/422x
URL: