Гуравдугаар сараас нөөцийн мах худалдаанд гарна
Нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд зориулж 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр 23 аж ахуйн нэгж ажиллаж, бэлтгэх ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар 12 мянган тонн мах бэлтгэжээ.
Малын өвчин гараагүй бүс нутаг, аймаг, сум, багаас мах бэлтгэх шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд онцгойлон тавьж, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр давхар хянан баталгаажуулж байгаа аж. Нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулна.
URL: