Гэмт хэрэгт холбогдож байсан Д.Хаянхярваагийн мэндчилгээ олныг бухимдуулав
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 , мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл бүхий гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон ялтан, гэмт хэрэгтэн Д.Хаянхярваа өөрийн албан ёсны twitter хаягаараа сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Тодруулбал тэрээр: “Сайхан шинэлцгээж байна уу ? Бар жилдээ эрүүл энх, инээд хөөр баяр баяслаар дүүрэн, улс үндэстэнэээрээ хөгжин дэвшиж, аз жаргалтай байхыг хүсэн мэндчилье. Монгол түмний минь хийморь лундаа мандан бадарч байх болтугай. Сайхан шинэлцгээгээрэй.” гэсэн байна.
Улс орны хөгжил дэвшилд хамгийн хортой авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээд Монголчуудад улс үндэстэнэээрээ хөгжин дэвшихийг ерөөж буйг доромжлол гэх үү? тавлаж, тохуурхаж буй хэрэг гэх үү?
Юутай ч гэмт хэрэгтэн Д.Хаянхярваа өөрийгөө улс төрч, дарга хэвээрээ байгаа гэж эндүүрч буй бололтой.
Гэмт этгээдийн ард иргэдийг илтэд тохуурхсан, тавласан мэт өнгө аястай мэндчилгээгээр Монголчууд дутсан гэж үү?
С.Сарнай
сонин. мн
URL: