Гишүүн асан М.Билэгтийн 15 сая долларын зээл 52 тэрбум төгрөг болж ӨСЧЭЭ

KaLj82UtES70JZcZXfv0Хөгжлийн банкнаас зээл авсан ч эргэн төлөлт хийгдээгүй аж ахуйн нэгжүүдийг эхнээс нь тус банк шүүхэд нэхэмжлэл гарган өгөөд байгаа.

Тэгвэл дараагийн ээлжинд шүүхэд хандахаар төлөвлөсөн ААН-үүдийн дунд УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн “Ачлалт трейд” компани багтжээ.

“Ачлал трейд” Хөгжлийн банкнаас 2017 оны 10 дугаар сарын 13-нд 15 сая ам.долларын зээл авсан байдаг. Гэвч өдгөө Үндсэн зээлийн өр 10. 781. 250 ам.доллар, үндсэн хүүний өр 3. 180. 742, хуримтлагдсан хүү 76.044 ам.доллар, торгуулийн хүү 173. 105 болж нэмэгджээ. Өдгөө нийт үлдэгдэл 18.429.890 ам.доллар буюу 52 тэрбум 515 сая төгрөг болжээ.

Хөгжлийн банкнаас зээл авч “хөлд нь тушаа” тавьсан “Ачлал трейд” зэрэг компаниас болж, тус банкны нийт зээлийн 53 хувь нь чанаргүй актив болчхоод байгаа юм.

http://erennews.mn/article/52673


URL: