Заставын дарга сум алдсан уу, эсвэл…

N64yjQYeZvuYEbB9yQ78

Заставын дарга нь  ахлагчтайгаа хамт ан хийж яваад  сум алдаж хөлдөө шархадсан гэх мэдээлэл  байна. Хэрэг болсон газар нь нөгөөх л 0275 дугаар ангийн нэгэн заставт гэж байгаа.

Заставын дарга нь хил орчмын бүс нутагт, албаны буугаар ан хийх явцдаа сум алдсан гэхээр эрхгүй хар төрж буй юм.

Учир нь энэ ангийн удирдлагууд, ахлах офицерууд нь биеэ зөв авч явдаггүй,  албатуудаа ялгаварлаж харьцаг, архины асуудалтай, доод албан тушаалтандаа гар хүргэдэг гэх зэргээр олон асуудал гарч байсан төдийгүй, одоо ч өөр хоорондоо түнжин муутай, анги нь 2-3 хуваагдсан байдалтай байдаг нь ийнхүү хардахад  хүргэсэн хэрэг.

Өнөөдөр алдсан гэх сум азаар хөлд нь тусаж. Гэхдээ ийм байдал цааш даамжирвал хүний амь нас эрстэж ч мэднэ.

Өмнө нь тус ангид ахлах офицер нь эмэгтэй офицероо зодож гэмтээсэн, ШНБ-ны ахлагчийг мөн л ахлах офицер нь зодож нүдийг нь хөхрүүлсэн зэрэг хэрэг удаа дараа гарч байсан.

Харин ХХЕГ-ын үүрэг чиглэл бүхий удирдлагуудаас дээр дурдсан асуудлуудад өнөөг хүрэл дорвитой анхаарал хандуулсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд эх сурвалжуудын хэлж буйгаар тухайн ангийн захирагч хурандаа Баттулга нь өдгөөгийн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн гарын хүн тул “дархлагдсан” бололтой.

Гэхдээ дархлагдсан байлаа гээд удаа дараа алдаа гаргаж, албаны үүргээ амжилттай биелүүлж яваа жирийн хилчдийн нэр хүндийг унагасаар байх нь хэр зохимжтой үйлдэл юм бол доо.

Эх сурвалж: http://erennews.mn/article/52690


URL: