Б.Мөнхбат “Монголросцветмет”-ыг самарсаар байна
Нэг үе байгууллага нь 68 тэрбумын өртэй байхад өөрөө сардаа 39 сая төгрөгийн цалин, урамшуулал авч явсан “Монголросцветмет”-ын захирал Б.Мөнхбат одоо ч засал авахгүй, төрийн мөнгөөр тоглосоор сууна.
Мань хүн 2020 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүдийн өмнө “Ерөнхий захирал миний хувьд 4.5 сая төгрөгийн үндсэн цалинтай. Компанийн борлуулалт, ашгийн үйл ажиллагаанаас хамаарч нэмэгдэл цалин бий” гэж томорч суусан.
Гэтэл үнэндээ мань Б.Мөнхбат тухайн жилдээ буюу 2020 онд “Монголросцветмет”-ыг ашиг, орлоготой ажиллуулах бус татвар төлөгчдийн хөрөнгөөр ёстой туйлж, зарлагадсан нь Үндэсний аудитын газрын тайланд дурдагджээ.
Жишээлбэл, нийгэм соёлыг хөгжүүлэх сангаас 92.3 сая төгрөгийг зориулалт бусаар 92.3 сая хавтгайруулан олгосон, МҮХАҮТ-ын 60 жилийн ойн ном хэвлэх зардалд 4.0 сая, урилга дугтуй хэвлэлтийн зардалд 3.5 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулжээ.
Мөн Б.Мөнхбат тушаал гарган нийт ажиллагсдадаа урамшуулал, удаан жилийн нэмэгдэл хэмээн 580.5 сая төгрөг олгосон байдаг. Гэтэл нь үүнийгээ давхардуулан олгосныг шалгалтынхан тогтоожээ.
Уг нь тус байгууллагыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамтаар хувийн хэвшилд очоод ашигтай ажиллах нь гэж байтал төр 100 хувь эргүүлэн мэдэлдээ авсан. Энэхүү өмчийн маргаан дуусаагүйн дээр “Монголросцветмет”-ын захирал Б.Мөнхбат ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэгчийг үзүүлж байгаа нь энэ бололтой.
Дээрх нь 2020 оны аудитын дүгнэлт бөгөөд санхүү, хөрөнгийн алдаа, зөрчил гаргасан Б.Мөнхбатад салбарын сайд Г.Ёндон уг нь хариуцлага тооцох учиртай.
Гэтэл хариуцлага тооцох байтугай жишим ч үгүй, ажлыг хийлгэсээр байгаад эх сурвалжууд ихэд гайхах болжээ. Зарим нь Г.Ёндон “Монголросцветмет”-д ажиллаж, цагтаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг ч төлүүлж явсан учраас Б.Мөнхбатыг “ивээлдээ байлгах нь гарцаагүй” гэлцэх болжээ. Тиймдээ ч Б.Мөнхбатад хариуцлага тооцох хүн байдаггүй бололтой.
Erennews.mn
URL: