Өнгөрсөн долоо хоногт 6 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалжээ
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 65 компанийн 4,711,242 ширхэг хувьцааг 5,159 сая төгрөгөөр арилжаалсан байна.
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 8,000 ширхэг, ам.долларын 100 ширхэг бондыг нийт 822,609,852 төгрөгөөр арилжаалав.
Д/д | Өдөр | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | 2022.01.17-2022.01.21 | ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | 100 | 28,209,852 | 282,099 | 282,099 |
ICBN-BD-17/08/23-C0016-13 | 8,000 | 794,400,000 | 99,300 | 99,300 | ||
НИЙТ | 8,100 | 822,609,852 |
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 169,620 ширхэг нэгж эрхийг 93,762,601.73 төгрөгөөр арилжаалав.
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MFG | Мандал ирээдүйн өсөлт | 79,465 | 77,314,902 |
2 | XOC | Үндэсний хувьчлалын сан | 90,155 | 16,447,699 |
2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,774,702,617,833.00 төгрөг болсон бол ТОП-20 индекс 41,913.49 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.00 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
URL: