Гадаад иргэдийн оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэхэд бүрдүүлэх материалын жагсаалт
Монгол Улсад албан болон хувийн хэргээр удаан хугацаагаар оршин сууж байсан гадаадын иргэн нутаг буцах тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газар болон хилийн боомтод уригч байгууллагын хүсэлт, оршин суух үнэмлэхийг паспортын хамт авчирч хасалт хийлгэнэ.
Хасалт хийлгэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:
- Гадаадын иргэн, харьяатын газарт уригч байгууллагын хүсэлт;
- Оршин суух үнэмлэх;
- Гадаад паспорт болон паспортыг орлох баримт бичгийн эх хувийг, хуулбарын хамт;
- Хөдөлмөр эрхлэх зорилгоор ирсэн тохиолдолд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон хасалт хийлгэх зөвшөөрөл байна.
Эх сурвалж: ГИХГ
URL: