Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Н.Уртнасан, Дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөллөө

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Энэ хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Тэднийг чөлөөлөх болсон үндэслэл нь агаарын бохирдлыг бууруулахад дорвитой арга хэмжээ аваагүй, мэргэжлийн чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, орчны бохирдлыг бууруулахад хяналт тавих ажлаа хангалтгүй хийсэн, удаа дараа алдаа дутагдал гаргасан гэж үзсэн байна.

 

 


URL: