Ж.ЧИНБҮРЭН: Монгол Улсын хүн ам зүйн бодлого институтгүй болчихсон

ad0f959b81b20dcfcda2a8a6eceacb97Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжихэд авах арга хэмжээний талаар УИХ-ын зарим гишүүн мэдээлэл хийлээ.

   Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Нэгдүгээрт олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого, генетикийн том лаборатори гэсэн хоёр чухал асуудал яригдана. Өнөөдөр хүн судлалын салбар үнэхээр зогссон байна. Монгол Улсын хүн ам зүйн бодлого өөрөө институтгүй болчихсон.  Энэ ч утгаар энэхүү асуудлыг сэргээх зорилгоор бид тогтоолынхоо нэгийн нэгт “Удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх “гэж зориудаар тусгаж өгсөн. Ингэснээрээ Засгийн газар уг тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлд илүү оновчтой ажиллах байх” гэв.


URL: