Япончууд эко автомашин өргөн хэрэглэх болжээ

Японы зах зээл дээр өнгөрсөн сард автомашины ханш 25 хувиар хямдарсан үзүүлэлт харагджээ.

Түлшээр ажилладаг автомашины ханш сулрах болсон нь 660 мини хөдөлгүүртэй цахилгаанаар ажилладаг автомашин иргэд худалдан авч эхэлсэнтэй холбоотой аж.

Энэ дашрамд үйлдвэрлэгчид энэ жилийн эхээр автомашины үнэ 33 хувиар багасна гэсэн Засгийн газрын амлалтын биелэлтийг хэрэгжүүлж эхэлжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард Японд болсон гамшигт үзэгдлээс үүдэж автомашин үйлдвэрлэл хумигдаад байсан юм. Үүнийг дагаж зах зээл дээрх үнэ нь тодорхой хувиар өсчээ. Тэгвэл түлшээр ажилладаг авто машинаас татгалзах болсон иргэд 100 мянган иень буюу нэг мянган ам.долларын үнэтэй эко автомашиныг хэрэглээндээ унах болсон аж.

Шинжээчид Японыг эдийн засгаа богино хугацаанд аврахын тулд 300 тэрбум иениэр энэ салбарт хөрөнгө оруулсан нь үр дүнгээ өгч байна хэмээн үзжээ.

Т.Батсугар


URL:

Сэтгэгдэл бичих