Шунхлай компанийн ажилтан шатахууны саван дотор осгосон хэрэг гарчээ
Шунхлай ШТС-ын ажилтан албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа нас барчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 13-р багийн нутаг дэвсгэрт байх Шунхлай компанийн 72-р ШТС-ын ажилтан, 24 настай, эрэгтэй Ж шатахуун хадгалах саван дотроо осгосон байдалтай олдсон байна.
Хэргийн газраас тайрсан ундааны сав болон шатахууны жижиг сав зэрэг олдсон ба тэрбээр шатахууны сав руу шатахуун авахаар орсон байж магадгүй байна.
URL: