Замын-Үүдэд ирэх долоо хоногоос эхлэн онц дэглэм тогтоохоор болжээ

Замын-Үүдэд ирэх долоо хоногоос эхлэн онц дэглэм тогтоохоор болжээ

Замын-Үүд боомтод энэ сарын 10-н буюу ирэх долоо хоногоос эхлэн онцгой дэглэм тогтоохоор болжээ.

Ингэхдээ ЦЕГ-ын 805 цэргийн ангиас дотоодын цэргүүдийг дайчилж Замын-Үүд боомтод гурван сарын хугацаанд ажиллуулах бөгөөд цэргүүд хилийн 0 бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийх юм.

Тээврийн үйл ажиллагаанд жолооч нарыг оролцуулахгүйгээр үнийг тогтвортой байлгах, мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гэсэн хоёр үндэслэлээр энэхүү шийдвэрийг гаргажээ.


URL: