Монгол Улсад “омикрон” хувилбарын 12 тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ
ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан манай улсад Омикрон хувилбарын 12 тохиолдол батлагдсаныг албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр “Гадаадаас зөөвөрлөгдсөн халдварын тохиолдлуудад хувилбарын тандалт хийхэд 12 сорьцонд Омикрон хувилбар илэрлээ. Баталгаажуулах шинжилгээний хариу ингэж гарсан. 10 нь Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчдаас ирсэн бол хоёр нь гадаадын орноос ирсэн зорчигчдоос байна” гэлээ.
URL: