Goldman Sachs: 2022 онд хөнгөн цагааны нөөц буурч, хомсдол үүсэж магадгүй

31-2Хөнгөн цагааны үйлдвэрлэлээр дэлхийд зургаадугаарт бичигддэг “Alcoa” компани Европ дахь үйлдвэрээ хаахаар болоод байна. Үүнтэй зэрэгцээд хөнгөн цагааны үнэ 0.7 хувиар өслөө.

Үүнээс гадна БНХАУ хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрээс ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг 2025 он гэхэд таван хувиар бууруулна гэж мэдэгдээд байгаа юм. 2022 онд хөнгөн цагааны нөөц буурч, хомсдол үүсэж магадгүй гэж “Citigroup”, “Goldman Sachs” тэргүүтэй томоохон банкнууд тооцоолжээ.

Хөнгөн цагааны үнэ энэ онд 40 гаруй хувиар өсөөд байна. Аравдугаар сард үнэ нь 13 жилийн дээд цэгт хүрээд байсан юм.

Лондоны Металлын биржид хөнгөн цагааны үнэ 0.7 хувиар өсөж, тонн нь 2824 ам.доллар болоод байна.

Ц.Бадмаараг

Bloomberg Tv


URL: