Б.Ууганбаяр: Коронавирусийн Омикрон хувилбар манай улсад одоогоор бүртгэгдээгүй

Баянгол дүүргийн зарим хотхоны иргэдийг шинжилгээнд хамруулна

Коронавирусийн Омикрон хувилбар гаднаас зөөвөрлөгдөж, бүртгэгдсэн гэх мэдээлэл гараад байна.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад “241 энхийг сахиулагчаас шинжилгээ авахад 120 хүн эерэг гарсан. Гэхдээ тухайн тохиолдлууд дундаас коронавирусийн Омикрон хувилбар илрээгүй гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. Тиймээс одоогоор манай улсад Омикрон хувилбар бүртгэгдээгүй ” хэмээв.

Ташрамд дурдахад, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчид явж, аравдугаар ээлжийнхэн өнгөрсөн Ням гарагт буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр эх орондоо ирсэн юм.


URL: